card

Узбекистан улсын түүхэн 4 хотын аялал /7 өдөр, 6 шөнө/

Duration: 7 days, 6 nights

Аялалын маршрут

Хөтөч, жолоооч тань таныг онгоцны буудал дээрээ угтаж аваад зочид буудалруу хүргэж өгнө. Буудлынхаа реторанд оройн хоолоо идээд амарна.

08:00 Өглөөний цайгаа уух

09:00 Буудлаасаа гарч аялалаа эхлүүлэх

09:30-12:30 Ташкент хотын аялал Хаст-Имом архитектурын цогцолбороос (Барак Хан медресе, Тилла-Шейх сүм, дундад зууны үеийн Каффал Шаши бунхан) эхэлнэ. Эдгээр газруудаар аялсанаар та

Дорно дахины гар бичмэлүүд ба Халиф Османы Коран судар (7-р зуун).

Дорно дахины зах - Чорсу, Кукелдаш медресе, Ташкент метро гэх газруудтай танилцана.
13:00-14:00 Өдрийн хоол (Узбек үндэсний хоолны газраар зочилно)

14:30-16:00 Өдрийн хоолны дараа аялалаа үргэлжлүүлж Амир Төмөрийн талбай, Тусгаар тогтнолын талбай, Дуурь бүжгийн эрдмийн театр, Алишер Навой зэрэг газруудыг үзэх болно.
16:30-18:00 Буудалруугаа буцаж Хиваруу нисэхээс өмнө бага зэрэг амрана.

19:00-21:00 Ташкентээс Хиваруу нисэх цаг

21:00-22:00 Хивагийн онгоцны буудал дээр бууж, Хива хотруу хүргүүлнэ. (34 Km 40 min) , буудалдаа байрлаж, оройн хоолоо буудлын ресторанд иднэ.

08:00 Өглөөний цайгаа уух

09:00 Буудлаасаа гарч аялалаа эхлүүлэх

09:30-12:30 Ташкент хотын аялал Хаст-Имом архитектурын цогцолбороос (Барак Хан медресе, Тилла-Шейх сүм, дундад зууны үеийн Каффал Шаши бунхан) эхэлнэ. Эдгээр газруудаар аялсанаар та

  • Дорно дахины гар бичмэлүүд ба Халиф Османы Коран судар (7-р зуун).
  • Дорно дахины зах - Чорсу, Кукелдаш медресе,
  • Ташкент хотны метро гэх газруудтай танилцана.

13:00-14:00 Өдрийн хоол (Узбек үндэсний хоолны газраар зочилно)

14:30-16:00 Өдрийн хоолны дараа аялалаа үргэлжлүүлж Амир Төмөрийн талбай, Тусгаар тогтнолын талбай, Дуурь бүжгийн эрдмийн театр, Алишер Навой зэрэг газруудыг үзэх болно.
16:30-18:00 Буудалруугаа буцаж Хиваруу нисэхээс өмнө бага зэрэг амрана.

19:00-21:00 Ташкентээс Хиваруу нисэх цаг

21:00-22:00 Хивагийн онгоцны буудал дээр бууж, Хива хотруу хүргүүлнэ. (34 Km 40 min) , буудалдаа байрлаж, оройн хоолоо буудлын ресторанд иднэ.

07:00-08:00 Өглөөний цай ууна

09:00-10:30 Таш ховлид язгуур урлагын үзүүлбэр үзнэ

11:00-13:00 Өдрийн хоолоо идээд Хива хотын төмөр замын буудалруу хүргүүлж Бухара хотыг зорино

13:30-20:56 Хива хотоос Бухара хүртэл галт тэрэгээр аялана
21:00 Бухарагийн галт тэрэгний буудлаас зочид буудалруугаа хүргүүлээд оройн хоолоо иднэ. Зочид буудалд хоноглоно.

07:00 Буудалдаа өглөөний цайгаа ууна

09:00 Бухара хотын аялал эхэлнэ. Саманидын бунхан (9-10 зуун), Бухарын усны музей, Боло.

Хаус сүм, Авдар цайз (7-19-р зуун) зэрэг газруудыг үзнэ

13:30 Өдрийн хоол

14:30 Аяллын үргэлжлэл: Лаби Хоуз цогцолбор (16-17 зуун) үүнд: Кукелдаш медресе,

Ханака ба Нодир Диван Беги медресе, худалдааны бөмбөгөр: Токи Саррофон, Токи Заргарон, Токи зэрэг газарууд орно.

18:00-19:00 Нодир Девон Бэги медрасад ардын урлагийн үзүүлбэр үзнэ

07:00 Зочид буудалд өглөөний цай

09:00 Самарканд руу хөдөлнө (269 км 4 цаг 20 минут замд)

13:30 Өдрийн хоол, зочид буудалд байрлана

15:00-19:00 Аялалын эхлэл: Гур-Эмир, Тимуридын булш

Бунхан (15-р зуун), Регистан талбай (14-16).

зуун), түүний дотор 3 медресе: Шердор, Улугбек,

Тилла Кори, Би би Хоним сүм хийд орно.

19:00 Ресторанд оройн хоол иднэ, Регистан хавиар алхалт хийнэ.

08:00 Зочид буудалд өглөөний цай ууна

09:00 Зочид буудлаас хөдөлж, аялалаа эхлүүлнэ

09:30-12:30 Аяллын эхлэл: Улугбек обсерватори (15р зуун), Шахи-Зинда

оршуулгын газар (11-18 зуун)

13:00-14:00 Үдийн хоол (Плов идэж үзэхийг зөвлөж байна)

14:30-17:00 Аяллын үргэлжлэл: Хужум, Хожа Доньер бунхан, Хивсний үйлдвэр

18:00 Оройн хоол

19:00 Онгоцны буудалруу хүргүүлж буцна.

Аялалын нэр: Узбекистан улсын түүхэн 4 хотын аялал
Аялалын төрөл: Түүхэн, соёлын, хотын
Насны хязгаар: 12-70
Аялалын урт: 7 өдөр 6 шөнө
Аялалын үнэ:  $970 + замын зардал
Группын хэмжээ: Багадаа 8, Ихдээ 20
Аялал эхлэх он сар өдрүүд: .................


Узбекистан улсын тухай товч

Узбекистан Төв Ази, тэр дундаа Дундад Ази, +5 цагийн бүст Казахстан, Киргиз, Тажикистан, Афганистан, Туркменистан таван улсаар хүрээлүүлж оршдог. Далайд гарцгүй эх газрын улс. 447 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай . Баруун болон төв биедээ нам доор, зүүн хилээрээ 4000 м-ээс өндөр уултай. 90% цөл, 10% хувь үржил шимт хөндий.

Узбекистан орон түүхийн уртад иран, түрэг, монгол, слав угсаатны мэдэлд орж явсан. Бухар, Самарканд гээд Торгоны замын гол хотууд одоо ч энд байна. ЗХУ бутарсан 1991 онд Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ) нэрээр тусгаар тогтнож, 1992 онд НҮБ-д элсэн бүрэн эрх олжээ. Нэгдмэл төрийн байгууламж, ерөнхийлөгчийн эрх давамгайлах бүгд найрамдах засагтай. Дотроо 12 муж, 1 бүгд найрамдах улс, 1 улсын хотод хуваагддаг. Улсын албан ёсны узбек хэлэнд улсаа латин үсгээр O'zbekiston хэмээн бичиж, [Узбекистан] гэж хэлдэг. Үүний -стан нь монголоор улс, орон гэх залгавар юм.

Өдгөө 30 сая хүн амтай хүн амын тоогоор дэлхийд 46-д ордог. Хүн амын 80 хувийг эзэлсэн узбек үндэстнээс гадна орос, тажик, хасаг, хархалпак гээд 100 нэрийн ард түмэн аж төрөн сууж байдаг ба бүх ардын 90 хувь ислам, 9 хувь христос шашны ёсыг дагадаг.

Узбекистан улс хөвөн, зэс, алт, уран, шатдаг хий гэх мэт олон төрлийн зүйл бүтээгдэхүүн олборлож, үйлдвэрлэж дотоод гадаадад борлуулдаг. Нийт ДНБ-ийн хэмжээгээр дэлхийн 194 улсаас 69, нэг хүнд ноогдох дүнгээр 135-р байр хавьд явж байгаа. НҮБ, ТУХН, ШХАБ-ын гишүүн болж олон улстай харилцаа өргөжүүлж буйн дотор Монгол Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон.

Нийслэл Ташкент 2 сая оршин суугчтай. Мөнгөний нэгж — сум. 


 

 

Зөвөлгөө авах

------------

Etiam mollis libero vitae pulvinar bibendum. Morbi convallis metus eros, semper pharetra massa efficitur auctor amet convallis!

Mollis libero vitae pulvinar bibendum. Morbi convallis metus eros, semper pharetra massa efficitur auctor. Etiam sit amet convallis erat. Class aptent taciti sociosqu ad litora torquent per conubia! Maecenas gravida lacus nec dolor suscipit faucibus.

QUICK CONTACT

MONGOLIAN LUXURY TRAVEL BLOG

Hello dear traveller