Хөвсгөл нууранд ирэх жуулчдын тоо нэмэгджээ

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хөвсгөл аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тус аймаг 2019 оны есдүгээр сарын байдлаар дотоодоос 92147, гадаадын 8998 жуулчин хүлээн авчээ гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллэж байжээ. Жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор мөсний баяр, цаатан, сарлагийн баяр гэх мэт арга хэмжээг тогтмолжуулж, 50-100 цогцолбор барьж байна. Цаашид жуулчдын тоог нэмэгдүүлэх тодорхой төлөвлөгөө гаргана гэжээ. Цар  тахлын улмаас түгжигдээд байсан жуулчид энэ зун хэдэн мянгаараа аялах нь тодорхой. Юм хоёр талтайгын хэрээр хөвсгөл далай ээж минь жуулчдын хөлд бохирдох бас аюул байгаа тул аялагч та бүгд минь цэвэрхэн аялаж, хог тарихгүй, ил задгай бие засахгүй соёлтой аялаарай.