card

Хөвсгөл нуурын аялал

Үргэлжлэх хугацаа: 6 өдөр, 5 шөнө

Аялалын товч

Аялалын нэр: Хөвсгөл нуурын аялал
Аялалын төрөл: Адал явдалт, түүхэн, байгалын
Насны хязгаар: 10 - 65
Аялалын урт: 6 өдөр 5 шөнө
Аялалын үнэ: 692500 төгрөг хүн тус бүр, Энэхүү аялалыг жуулчны баазаар хоноглуулж зохион байгуулж болно
Группын хэмжээ: Багадаа 8, Ихдээ 24
Аялал эхлэх он сар өдрүүд:  +976 88040856, +976 96555509 утасаар лавлана уу.

Аялалын онцлог

Та энэ аялалаар Монголын швецарь болох Хөвсгөл нуур, эртний түүхт Хархорин эрдэнэ зуу, хэдэн арван мянганы тэртээ оргилж байсан галт уулууд болох Уран тогоо, Хоргын тогоо, үзэсгэлэнт тэрхийн цагаан нуур, зүүн нуур, зуун зууны түүхийг хадгалж үлдсэн орхоны хөндийн хөшөө дурсгал, хот суурынгын балгас зэргүүдийг зам зуураа үзэж сонирхох болно. Энэхүү аялалаар аяласны дараа та аялал гэдэг ийм сайхан байдаг юм байнаа гэдгийг ойлгож дэлхийг тойрохыг ч үгүйсгэхгүй юм. Монгол аялагч танд байгальдаа ээлтэй, байгалдаа хог хаялгүй, архи дарсгүй зөв боловсон аяласанд баярлалаа

 

Share хийх

Аялалын маршрут

Улаанбаатар хотод цуглараад. Хархорин & Эрдэнэ зуу хийдийн зүг хүлгийн жолоо зална 

Эрдэнэзуу хийд
       1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь  одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг. 1939 онд коммунист удирдагч Хорлоогийн Чойбалсангийн удирдлага дор Монголын олон зуун сүм хийдийг устгаж, арван мянга гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг тойрсонгүй. Гурван жижиг сүм, суврагууд бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүүдийг 1947 онд музей болгожээ. Энэ хийдийг Иосиф Сталины шахалтаар Гандантэгчилэн хийдтэй хамт үлдээсэн гэх нь бий. Учир нь, нэг судлаачийн үзэж байгаагаар 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри А. Воллес тэргүүтэй төлөөлөгчид Монголд богино хугацааны айлчлал хийсэнтэй энэхүү явдал холбоотой ажээ. Сталин барууны орнуудад шашин шүтлэгийг хамгаалж байгаа мэтээр үзүүлэх гэсэн оролдлого гэжээ[9]

 


           Хоноглох газар: Майхан             Хоол: Өдрийн хоол, Оройн хоол

Орхон голын хөвөөнөө өглөөний цайгаа уугаад Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур гэх үзэсгэлэнт газрыг зорих болно.

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.

Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ. 



             Хоноглох газар: Майхан              Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өнөөдөр бил  Хөвсгөл-Аймгийн Шинэ-Идэр сумыг зорино. Хоргын тогооноос шууд хөвсгөл нуур хүртэл явах нь хэт их хол бөгөөд та бүгдийг ядраахгүйн тулд Шинэ-Идэр сумын ойролцоо хонуулах болно.Зүүн нуурын эрэг дагуу байгалын сайханд цэнгэг агаараар амьсгалж алхалт хийгээрэй.


                Хоноглох газар: Майхан                Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өглөөний цайны дараа Хөвсгөл нуурыг зорино. Жанхайн давааг давах үед нуурыг бүтнээр нь тольдох боломж олгодог. 

Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км. Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.

Хонгоглох газар: Майхан                 Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өглөөний цайны дараа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байрлан Урантогоо хэмээх байгалын үзэсгэлэнт газрыг зорино. Булган хотоос баруун хойш 80 орчим километр зайд Хөвсгөл явах төв замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг дөрвөн унтарсан галт уулс оршдог. Дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран тогоо уул далайн төвшнөөс дээш 1686 метр өндөр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн, 500-600 метр өргөн голчтой, гүн нь 50-60 метр юм.



Хоноглох газар: Майхан     Хоол: Өглөө, Өдөр, Орой

Үзэсгэлэнт Уран тогоо уулын ойролцоо өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Замаараа хар бухын балгас үзнэ.

Хоол: Өглөөний цай

Аялал захиалах

Та дараах формыг үнэн зөв бөглөж бидний ажилд туслана уу

Аялалын блог

Хүндэт аялагчид та бүхэнд зориулав