card

Arkhangai province

Чулуутын гол

Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.

Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана. Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана. Чулуут голын савд хойд өргөрөгийн 47°49', зүүн уртрагийн 100°15'-ын солбицолд гидро-карбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог. Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.

 

 

Чулуутын гол

Хоргын тогоо

Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм. Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул төдийгүй жаахан хэтрүүлбэл уур нь савсаж байгаа “шинэхэн” уул. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн “тооно”, “үүд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгүй. Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхэн үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг.

Хоргын тогоо

Тэрхийн цагаан нуур

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.

Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.

Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.

Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.

Тэрхийн цагаан нуур

Суварга хайрхан уул

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суврага хайрхан уул (өөрөөр Суварга хайрхан уул) нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг мужид багтах уул юм.

Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.

Суврага хайрханы урд элэгнээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг, Хангайн нурууны усны гол хагалбар газар юм.

Суврага хайрхан уулсын салбар уулсын нутагт амьдарч байгаа зон олон идээ, малаар элбэг, дэлбэг, ус голоор хэзээ ч гачигдахгүй, элдэв өвчин, ган, зуд, байгалийн аюулт гамшиггүй, энх тунх, элбэг хангалуун амьдарч байх хувь тавилантай юм гэнэ билээ хэмээн нутгийнхан ярьдаг, хойч үедээ захидаг юм.

Суварга хайрхан уул

Тамирын гол

Тус гол нь Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Тамирын хөндий нь их өргөснө. Голдрилын өргөн нь 40 - 70 м, гүн нь 2-3 м, урсгалын хурд нь 2 м/с хүрнэ. Тамирын голын савд төмрийн хүдрийн баялаг орд бий. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.  Хойд Тамир голын эхэнд байгалийн үзэгсэлэнт газрууд бий. Чадраабалын Лодойдамбын Тунгалаг тамир роман дээр гардаг голын нэр юм.

 

 

Тамирын гол

Булган уул

Blessed region with rich natural ecosystem

Булган уул - Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт – хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 м, харьцангуй өндөр 280 м юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан 2 уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг. Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана.Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойт захад 2125 м өндөр Тоомын таг оршино. Дархан газрын умард хэсгээр буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай зэрэг ан амьтад мэр сэр тохиолдоно. Энд гүзээлзгэнэ, хад, тошлой, тэргүүтэй жимс жимсгэнэ, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, ганга зэрэг эмийн ургамал элбэг. Булган ууланд түүхийн дурсгалт зүйлс нэлээд бий. Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг.

Булган уул

Mongolian luxury tour packages

Travel that’s tailored to your interests

The tours that are designed for you.
If you are photographer, a natural history enthusiast, a parent looking for hospitable nomad family, real silence or preferring active adventure, here is something for you that may meet your an interest and idea
Go to Tailor made form

MONGOLIAN LUXURY TRAVEL BLOG

Hello dear traveller

Тайхар чулуу

Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (Хар эрэг)-тэй, харалдаа ард нь Тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (Улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь Тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдөрийн Тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.

Тайхар чулуу

Хар балгас

Төв Азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду балык буюу нутгийнхны нэршлээр Хар балгас гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд байдаг. Уйгурын Яглакар овгийн ноён Пэйло 744 онд биеэ Күтүлүг Билгэ Күл хаан (744-747) хэмээн өргөмжилж хаан ширээнд суусан байна. Түний удирдсан хүч 745 онд Түрэгийн хаант улсыг бүрмөсөн бут цохиж Уйгур улсыг байгуулав. Тэрээр 751 онд Орхоны хөндийд Орду Балык буюу Балыклик (Хар балгас) хэмээх хот цогцлон байгуулж улсын нийслэл болгожээ. Энэхүү хот нь Хөх Түрэгийн хаант улсын нийслэл хотын туурин дээр байгуулагдсан гэж үздэг. VIII зууны дунд үед Уйгур улс хүчирхгийнхээ туйлд хүрсэн бөгөөд Алтайн уулсаас Хянган, Говиос Саяны уулсын хоорондох нутгийг эзлэх болжээ. Хөрш орнуудтай эдийн засаг, соёлын харилцаа өрнүүлж, ялангуяа согд, хятад урчуудын хүчийг ашиглан хот суурингуудыг барьж байгуулсан байна. 821 оны үед Хар Балгасыг Арабын түүхч Тамим ибн Бахр ал-Муттави “хаадын хот” хэмээн нэрлэж баян тансаг, үзэсгэлэнт сайхан хот гэж тодорхойлсон байдаг.  820 он Ажо хэмээх Енисейн киргизүүдийн захирагч Монголд засаглалаа тогтоохын төлөө Уйгурын хаант улсын эсрэг дайтаж эхэлсэн байна. Орду балыкт эхэлсэн өөр хоорондын байлдаан хямрал, киргизүүдэд амжилт олохын үндэс болов. Уйгурын цэргийн жанжин Кюлүг 840 онд самуун гаргасан ба хааны зөвлөх бөгөөд холын хамаатан, Хятадын тал баримтлагч Бага Тархан нартай хүчээ нэгтгэсэн Ажо Уйгурын нийслэл Орду балык хотыг эзлэн авсан ба Уйгурын хаан тулалдаанд алагджээ. Судалгааны байдлаас үзэхэд Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц нь 32 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Хааны орд нь тусгайлж барьсан цайзат хэрэмтэй, хойт, урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байжээ.

Хар балгас

Билгэ хааны цогцолбор

Тус байгууламж нь Архангай аймгийн Хашаат сумын нутагт оршидог. Үүнийг Зүүн Түрэгийн хожуу хаант улсын их хаадын нэг Могилян буюу Билгэ хаанд зориулж босгосон тахил шүтээний цогцолбор юм. Улаанбаатараас өрнө зүгт 400 шахам км зайтай Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдамын бүлэг дурсгалын хамгийн эхэнд бий. Билгэ хаан 734 оны арван нэгдүгээр сарын 25-нд нас барсан. Дараа жилийн зургадугаар сарын 22-нд тахилгын сүм барьж гэрэлт хөшөө босгожээ. Хөшөөний бичээсийн нэгдүгээр хэсгийн 3-24-р мөр хүртэл, хоёр дугаар хэсгийн 1-9-р мөр хүртэл найман мөр Күль-Тегины бичээстэй үг утга, найруулга бараг тохирдог байна. 

Гэрэлт хөшөө: Энэхүү дурсгал нь нуран эвдэрч хөрс шороонд дарагдсан байдлыг харахад өргөргийн дагуу байрласан 95х60 м хэмжээтэй хэрмийн далан мэдэгдэх ба түүний дотуур сувгийн хонхор ором, дунд нь гонзгой уртавтар төвгөр шороон дов бий. Дэвсэгийн зүүн хэсэгт, цагаан өнгийн чулуугаар хийсэн яст мэлхийн нуруу хөрснөөс цухуйж харагдах бөгөөд дэргэд нь гурван хэсэг болон хугарсан бичигт хөшөөний үлдэгдэл газарт хэвтэнэ. Хөшөөний өндөр 345 см, өргөн 174 см, зузаан 75 см бөгөөд их хаадын хөшөө дурсгалд нэгэнт тогтсон уламжлал ёсоор оройг нь эвхэрсэн луугийн дүрсээр чимж нэг талд нь руни, нөгөө талд нь нангиад бичээс сийлжээ.

Хүн чулуу:Уг хөшөөний ойр тойронд, толгой гарыг нь хуга цохиж ихэд эвдэрсэн хэдэн хүн чулууны үлдэгдэл буйн дотор цагаан гантигаар тун уран чадварлаг урласан эр, эм хүний завилан суугаа хөрөг байдгийг судлаачид Билгэ хаан, түүний хатан хоёрын дүрс болов уу гэж үздэг. Энд мөн сөхрөн суугаа хүний нэг жижиг дүрс, ихэд эвдэрч гэмтсэн чулуун арслангийн үлдэгдэл бий. Эдгээр нь цөм анхны байрлалаа алдсан бөгөөд гагцхүү хөшөөний яст мэлхийн дүрст суурь нь газарт булаастай анхны байрлалаараа байгаа бололтой. Цогцолбороос зүүн зүг дэхь балбал буюу зэл чулуун эгнээ гурван км орчим зайд үргэлжилдэг байна.

Билгэ хааны цогцолбор

Баян-Өлгий аймаг

1.Ёлтын сав газар

Ёлтын сав газар нь Алтай суманд байрладаг . БНХАУ – тай хиллэдэг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь юм. Ой ургамалжилтын Төв Азийн мужийн Монгол Алтайн хошуунд хамаарна. Уг газар нь унаган төрөхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм.. Энэ бүс нутаг нь байгальд гарч буй хувьсал, байгалийн иж бүрдэлийн өөрчлөлтөд уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна. Уур амьсгал гэдэг нь хамгийн өргөн утгатай бөгөөд түүнд сав газрын агаарын ба хөрсний дулаан, хүйтэн, хур тунадас, салхи, нарны гэрлийн цацралт, ууршилт зэрэг уур амьсгалын олон нэгжүүд багтах боловч тэдгээр нь газар зүйн бусад нөхцлүүдтэй хамтран шууд буюу шууд бусаар нөлөөлнө. Алтай сумын нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэгт уулархаг ой бүхий газар зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг. Эрчис мөрөн нь уг Ёлтын сав газраас Ёлт, Сонгинот голуудаас эх аван урсдаг .
         Дундаж өндөр уулсыг хамаарах бөгөөд Ёлт голын хөндийд 2070 м – ээс ар хажуугаар гацуур – шинэсэн, шинэс – гацууран ойн бүслүүр эхлэж түүний доод хэсгээр эмжээрлэн үетэн – элдэв өвст ойн нугын ургамалжил зонхилно. Энд эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг юм. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт сармисан сонгино ургадаг.
Энэ нутагт Янгир ямаа (Capra sibirica) Халиун буга (Ceryus claphus) зэрэг хөхтөн амьтан , Цоохор ирвэс (Uncia unica), хүрэн баавгай г.м дэлхийд ховордсон ан амьтны тархсан нутаг юм.

1.Ёлтын сав газар

2. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар

Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь Монгол Алтайн нуруу хэмээх Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км vргэлжилдэг уулсын "хоймор" бөлгөө. Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага бүхий 6 мөнх цаст оргил бүхий хайрханы маань хамгийн өндөр цэг нь улсын хил дээр орших Хvйтэн оргил 4374 м өндөр. Алтай Таванбогдын хамгийн баруун захын мөнх цаст уулууд, уулыг нуга, хээрт Ёлт, Өвчvv уулууд, Хотон, Хоргон нууруудыг оролцуулан 1996 оноос 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авч Байгалийн цогцолборт газруудын нэгд бүртгэн авсан. Монголын Аялал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчид авиралт хийхээр байнга ирдэг. Жилийн дөрвөн улирал авирах боломжтой боловч хамгийн тааламжтай үе нь намар.
7 сараас 9 сар хүртлэх хугацаанд цаг агаар тогтуун, тайван, цэлмэг байх учир замын багцаа, мөсөн голын ангал гэх мэт баримжаалах шаардлагатай саад бэрхшээлүүдийг даван гарахад амар байдаг. Гэхдээ цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газрууын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улиралын шинжийг та тэндээс харж болноо гэсэн үг. Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потанинын мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол. Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мян км. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, халиун буга, зэрэг хөхтөн амьтан, ирвэс, хүрэн баавгай, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний гол байршил болдгоороо зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг юм.
 

2. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар

3.Потаны мөсөн гол

Монгол Алтай нурууны Таван богд уулсад манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегийн мөсөн голууд бий. Потанин мөсөн голын талбай 53.5 ам км юм./ Н.Дашдэлэг 1983/

Аялал жуулчлал нь дэлхий нийтийн хэмжээнд тасралтгүй өсөн нэмэгдэж буй үйлдвэлэл бөгөөд хүмүүсийн хувиараа аялах сонирхол ихээхэн нэмэгдэж , тэдний хувьд нутгийн уугуул иргэдийн ахуй амьдралтай бодит байдалд нь танилцах сонирхол давамгайлж байгаа нь Монгол шиг нүүдэлчний уламжлалт зан заншлаа хадгалж чадсан орны хувьд гол үзмэр нь болж байгаа.

Аялал жуулчлал нь дэлхий нийтийн хэмжээнд тасралтгүй өсөн нэмэгдэж буй үйлдвэлэл бөгөөд хүмүүсийн хувиараа аялах сонирхол ихээхэн нэмэгдэж , тэдний хувьд нутгийн уугуул иргэдийн ахуй амьдралтай бодит байдалд нь танилцах сонирхол давамгайлж байгаа нь Монгол шиг нүүдэлчний уламжлалт зан заншлаа хадгалж чадсан орны хувьд гол үзмэр нь болж байгаа.

3.Потаны мөсөн гол

4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг

Цагаан салаагийн хадны сүг зураг нь уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг.

Уртаараа 15 км орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна.
Зургийн гол сэдэв нь мал аж ахуй, ан агнуур юм. Мөн тэр үеийн ан амьтдыг урнаар дүрслэн үлдээсэн байдаг. Ан агнуурын тэр үеийн арга барил, зэрлэг амьтдын ааш араншингийн талаар маш дэлгрэнгүй тод томруун дүрсэлсэн нь тоогоороо утга санаагаараа хосгүй зүйл гэж тооцогддог. Хадан дээр зурж үлдээсэн урлагийн энэ бүтээлүүдийг харьцуулах өөр бүтээл байхгүй.Төв Азийн болон бусад орнуудад тохиолддог боловч тоо хэмжээгээрээ, зургийн уран сайхны илэрхийллээрээ Бага Ойгорын хадны зураг илүү гэдгийг судлаачид тогтоосон байдаг

4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг

5. Бага Түргэний хүрхрээ

Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших их бага түргэний Хүрхрээ юм.

Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа шинэс мод, харгана, болон бутлаг ургамлаар баялаг. БНХАУ – ын Битүү ханасын үзэсгэлэнт газартай хиллэж оршдог.

 

5. Бага Түргэний хүрхрээ

6.Толбо нуур

Баян-Өлгий аймгийн Толбо сум аймгийн төвөөс 75 км зайд оршдог. Толбо нуур нь Толбо сумаас 5 км-ийн зайтай байрладаг.
Толбо нуур нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших үзэсгэлэнт нуур ба Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур юм. Толбо нуур нь байгалийн цэнгэг устай 21 км урт, 7 км өргөн хамгийн гүн нь 12 метр байдаг ба байгалийн цэвэр агаартай өвөрмөц сайхан нутаг юм. Эргэн тойрондоо өндөр хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдсэн ба одоо хир нь Толбо,Хүнгүй зэрэг зарим уулын оргилд бага зэрэг мөнх мөс цас ч харагдана.
Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь Гичгэний толгой ба энэ нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр. Энэ нуур уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж усаа бүрдүүлэх ба илүүдэл усаа Түргэний голоор дамжуулан Ховд голд өгөх боловч хуурай гандуу үед гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай.
Толбо нуурт усны нөмрөгт бүргэд, идлэг шонхор, Гангар хун , Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна.
Нуур нь Алтайн сугас, монгол хадран зэрэг хэдэн зүйл загас элбэгтэй.
Толбо нуур байгалийн үзэсгэлэнт газраас гадна манай түүхийн нэгэн үйл явдлын гэрч болсон газар билээ. Энэ бол Толбо нуурын бүслэлт гэж алдаршсан Ц.Хасбаатарын удирдсан журамт цэргүүд цагаантны давуу хүчинд бүслэгдэн 42 хоногийн турш баатарлагаар тулалдсан тулаан юм

6.Толбо нуур

7. Цамбагарав уул БЦГ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын заагт орших Цамбагарав уулын 110960га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой ,ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан.
Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай.
Энд дэлхийд болон Монголд оронд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.
Цамбагарав уулын БЦГазрын үндсэн зорилго нь байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийн онцлог төрх, байгалийн үзэгдэл, ховордсон ан амьтадыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулахад оршино.

7. Цамбагарав уул БЦГ

Баянхонгор аймаг

1.Цагаан агуй

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайтай оршино.  Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7 х 8 х 9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5 х 4 х 4 метр хэмжээтэй. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг. Цагаан агуй нь шохойн чулуулагийн гаралтай бөгөөд хоёр дахь тасалгааны адарт жоншны болорын том том талст бүхий ургацуудтай. Гэрэл тусгахад маш гоёмсогоор гялтганан харагддаг байна. Цагаан агуйд одоогоос 750 мянган жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг гэрчлэх ул мөрүүд үлдсэн байдаг бөгөөд үүнийг 1987-200 онд хийсэн 6 удаагийн малтлага судалгаагаар нотолсон байна. Мөн энэхүү судалгааны үр дүнд дөрөвдөгч галавын үед Монгол ба Төв Азийн нутаг нь урин дулаан уур амьсгалтай байсныг тогтоожээ. Цагаан агуйн чулуун зэвсгийн олдворуудыг гурван үндсэн үед хуваан үздэг. Тус агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ, АНУ-ын эрдэмтэд хийжээ. Агуйгаас олдсон тэдгээр чулуун зэвсгүүдийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж “Олдувайн” үед хамаарахыг тогтоосон байна. Олдувайн үе гэдэг нь МЭӨ 800 000 – 700 000 жилийн үеийг хамрах ажээ. Сүүлийн жилүүдэд Цагаан агуйг үзэхийг зорьсон дотоод гадаадын жуулчид нэмэгдэж байгаа юм байна.

1.Цагаан агуй

2.Бичигт хад

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Их Баян уулын Бичигтийн ам хэмээх алтайн нурууны сүрлэг уулын амны өвөлжөөний нөмөр хаданд одоогоос олон мянган жилийн өмнөх үед хамаарах хадны сүг зураг дүрслэгдсэн байдаг. 

Энэ бол хүн байгалийн гайхамшигт зохицол гэмээр зохиомж бөгөөд урлагийн талаас эртний хүний сэтгэмж дүрслэлийн хэв баригдмал бус сэтгэлгээг шууд харахаас гадна байгалийн өнгө будаг түүнийг хэрхэн гоёсон байгааг мэдрэх юм. 

Бичигтийн амны хадны зургийн онцлог бол дүрслэлээс гадна байгалийн хадыг цоолборлон дүрсэлсэн дүрс он цагийн эргэлтэнд алтадмал шарга бэхээр будсан мэт болж тогтсонд оршино. 

Бичигтийн хадны ам бол тэр чигээрээ байгалийн уран зургийн галлерей юм.  Тухайн газар оронд амьдарч байсан амьтдын зургыг гайхалтай буулгасан байна. Говийн хадны зургуудад Тэмээ их тааралддаг нь тэмээ нь Монголын говьд өнө эртнээс амьдарч буйг харуулдаг.

2.Бичигт хад

3.Шатар чулуун хөшөө

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг “Шатар чулуу”-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм.

Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргисүүрүүдээс бүрдэнэ. Үүнтэй холбоотой “Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог бий. Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.

3.Шатар чулуун хөшөө

4.Түрэгийн үеийн бичээс

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт, сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км-т орших баруун хойноос зүүн урагш цувран тогтсон оройг нь тэгш тайрсан мэт сонин тогтоцтой гурван уулыг Гурван Мандал хэмээнэ. Энд хадны зураг, эртний Түрэгийн руни бичээс тэргүүтэй сонирхолтой дурсгал тун ихтэй. Ялангуяа уулын оройн тэгш толигор хаднуудаар олон үеийн хүний бүтээл, хадны сүг зураг, тамга тэмдгийн зүйл арвин ажээ. Эдгээр зургуудын Дотор буга, согоо, янгир зэрэг ан амьтан, адуу, тэмээ, нохой зэргийн мал адгуус, түүнчлэн нум сумаар зэвсэглэсэн хүмүүс ан гөрөө хийж буй байдал, адгуус амьтныг гаршуулан сургаж буй сэдэв байхаас гадна нум сум, байлдааны сүх, тэрэг, буйл, бурантаг ээрэг дайн тулаан, хөдөлмөрийн багаж зэвсэгүүд бий. Энд бас эртний олон овог аймгийн тамгыг дүрсэлсэн нь нэн их бөгөөд тэдгээрийн дотор онгин, сэрээ, хайрлага, чагтан болон янгир тамгад байх нь манай бусад нутгийн хадны зураг сүгийн дурсгал дотор тааралддагтай дүйх ажээ. Гурван Мандалын хадны зургууд нь Х.Т.Ө II мянган жилийн сүүлийн хагасаар Х.Т.Ө I мянган жилийн тэргүүн хагаст, мөн зарим дүрсүүд нь бүр дундад зууны үед холбогдох ажээ. Харин хурц үзүүртэй зүйлээр сараачин зурсан нарийн зураасан зургуудын дотор хүн амьтан, зэр ээвсэг, орон байшин, тэрэг зэрэг зүйлс дүрслэгдсэн байх ба аль ч талаас нь үзсэн цаг хугацааны хувьд ихээхэн хожуу үед буюу ХШ-Х1Х зууны үеийг хүртэлх цаг үед холбогдох ажээ.

4.Түрэгийн үеийн бичээс

5.Бүгийн цавийн хоолой

Бүгийн цавийн хоолойд зочлох үед өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.Энэ аварга амьтныг ертөнцийн гайхамшиг болохын нь хувьд нэгэн баримт дурдъя. Дэлхийн аваргуудын тухай алдарт Гиннесийн номд, эдүгээ тодорхой мэдээгээр дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээх үлэг гүрвэл юм. Түүний сарвууны урт 91,4 см юм гэжээ. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтадын чулуужсан яс нь Бүгийн хоолой төдийгүй Шинэжинст сумын ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог.

5.Бүгийн цавийн хоолой

6. Шаргалжуутын халуун рашаан

Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог. Шаргалжуутын рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр зайд оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм. Ходоод гэдэс, бөөр, зүрх гээд хүний бүх эд эрхтэнд тустай рашаан бий.

Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй.

6. Шаргалжуутын халуун рашаан

7.Галуутын хавцал. 

Баянхонгор аймгийн төвөөс 75 км, Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т оршдог аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Олгой нуураас Галуут гол тийшээ урсан гарахдаа 2 км орчим урт энэ хавцлыг үүсгэжээ. Хавцал нь 100-150 орчим метр гүнзгий эгц цавчим бөгөөд өргөн нь дунджаар 10 метр орчим болно.

Нутгийн хүмүүсийн домог яриагаар одоогоос 200-аад жилийн өмнө "Тоть" нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ. Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.

7.Галуутын хавцал. 

8. Их богд уул

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм. Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм.  1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь их Богд уул юм.  Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно. Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтад бий.

8. Их богд уул

Булган аймаг

1.Хөгнө тарна БЦГ

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ.  Хөгнө хааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай. Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" хэмээх элсэн тарамцаг оршино. 

1.Хөгнө тарна БЦГ

2.Уран тогоо уул

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун хойш 80 орчим километр зайд Хөвсгөл явах төв замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг дөрвөн унтарсан галт уулс оршдог. Дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран тогоо уул далайн төвшнөөс дээш 1686 метр өндөр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн, 500-600 метр өргөн голчтой, гүн нь 50-60 метр юм. Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Уран уулын баруун өмнө 12 километр зайд Тулга, Тогоо, Жалавч гэсэн гурван унтарсан галт уул бий. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Далайн төвшнөөс дээш 1540 метр бол Тогоо уулын өндөр нь 1620 метр, түүний баруун талд Жалавч уул 1560 метр өндөр байдаг. Тогоо уулын өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч 5800 га газрыг хамруулан байгалийн дурсгалт газар болгожээ.  Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. 

2.Уран тогоо уул

3.Шивээт улааны цогцолбор

          Булган аймгийн Баян-Агт сумын хануй хүнүйн голын бэлчирт байрладаг. Шивээт улааны дурсгалыг Түрэгийн хожуу үеийн \690-744 он\ Елетрес Хутлуга хааны дурсгал гэж үздэг байна. Энэхүү цогцолбор дурсгалд галт уулын  хар саарал өнгийн чулуугаар урласан хүн чулуу 9, арслан 4, хонь 4 хөшөө байдаг бөгөөд хүн чулууны хөшөөний толгой хугарч алга болжээ. Хүн чулуун хөшөөг гурвалжин захтай хувцас өмсгөн дүрсэлсэн, зарим хөшөөний хоёр гарыг хавсруулж, эсвэл ихэвчлэн зүүн гараар аяга, сав барьж цээжинд байрлуулсан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Бүс, хавтага, хутга, таяг зэрэг эд зүйлсийг чадмаг дүрсэлсэн бөгөөд зарим хөшөөний бүсийг нурууны хэсэгт хавчуулан урласан аж. Тус дурсгалын чулуун арслангийн гуян дээрх янгирын дүрс эртний Түрэгийн Ашина омогтны тамга гэж үздэг байна. 2016 онд Олон улсын Түрэг судлалын академи нь Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монголын Булган аймгийн нутаг дэвгэрт орших эртний Түрэгийн Шивээт улааны цогцолборт малтлага хийж эхэлсэн ч ковидын бэрхшээлээс болж 2 3 жил хойшилсон .

3.Шивээт улааны цогцолбор

4. Хар бухын балгас

         Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийг анх XIX зуунд илрүүлсэн ба 1934, 1948- 1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж. Хотын туурийг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны уйгурын дурсгалтай ижилсэх агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэр байсныг судлаачид тогтоосон байна. Энэхүү балгасыг Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгасаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь төвөд барилгын арга маягтай байжэээ.

4. Хар бухын балгас

5. Чин толгойн балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ. 1890-ээд оны үед монголоор жуулчилж явсан Оросын жуулчин А.Позднеев Чинтолгойн балгасыг үзэж, түүний хэмжээ болон, хэлбэр хийцийн талаар товч мэдээллийг хэвлүүлсэн.

Энэ хотын туурь нь Улаанбаатар хотоос баруун тийш 200 км зайд орших ба 1260 х 680 м хэмжээтэй, бараг зөв тэгш өнцөгт хэлбэртэй.Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо /Кидан/ улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чань Чунь бомба үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ.

Үнэхээр ч Чин толгойгоос баруунтай Хадаасан-Хар бухын балгас, зүүн тийш "Талын улаан" гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр "Чин толгой", "Хар бух" хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна "Талын улаан балгас" ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ.

5. Чин толгойн балгас

6. Бий булагийн балгас

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг орших энэхүү газрыг улсын хамгаалалтанд байх түүх, соёлын дурсгалт газрын жагсаалтанд оруулсан байдаг. Түрэгийн хаант улс мөхсөний дараа Монгол нутагт түр хугацаанд хүчирхэгжин мандаж байсан улс бол Уйгур улс. Уйгурын үед холбоотой олон чухал дурсгал Монгол нутагт багагүй байгаа бөгөөд тэр дундаа хот тосгонтой холбогдсон хэд хэдэн дурсгал байдаг. Уйгур нар нь өөрийн улсыг байгуулж, хот хэрэм барь байсны ул мөр нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Хар Балгас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Намнан уулын ойролцоо орших Бий булагийн балгас билээ. Хар балгас нь Уйгур улсын нийслэл байсан. Байбалык хот буюу Бийбулаг нь сумын төвөөс баруун тийш 14 километрт байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир уг хотыг Уйгарын хаан Моюнчур байгуулуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.

6. Бий булагийн балгас

7. Могойн шинэ ус

Могойн шинэ усны энэ дурсгал нь Уйгурын  хаан  Моюунчурт  зориулан босгосон тахилын онгон юм. 25х47 м хэмжээтэй тус тахилгын онгон нь гонзгой дөрвөлжин хэрэм, түүний дотуур усан шуудуутай. Төвийн хэсэгт нь дүгрэг чулуугаар голдоо хонхортой овоо босгосон бий.
Дурсгалын хойт хэсэгт, яст мэлхийн нуруунд суурилуулсан урт том хөшөө байсан нь Орхон-Енисейн руни бичээстэй. Уг бичээст Уйгурын хаан Моюнчурын амьдрал үйл явдал хийгээд уйгур улсын түүхэнд холбогдох гол гол үйл явдлын талаар өгүүлжээ. Энэхүү дурсгалыг 759-760 оны үед босгосон гэж үздэг.Моюнчур хааны тахилын онгоны энэхүү бичигт хөшөөг 1909 онд Финлянд улсын их эрдэмтэн Г.И.Рамстедт нутгийн ард олноос олж мэдэн илрүүлэн судалсан бөгөөд түүнээс хойш энэхүү дурсгал гадны эрдэмтэдийн дунд Сэлэнгийн бичээс хэмээн ихэд алдаршжээ. Моюнчур хааны гэрэлт хөшөөний хугарсан хоёр хэсэг нь 3.9 метр болох бөгөөд углуургаараа  яст мэлхийн сууранд суусан байдлаараа 4 метр гаруй өндөртэй байжээ гэж үздэг. Эл хөшөөг олон орны нэрт судлаач эрдэмтэд судлан шинжилж тайлан уншиж, учир утгыг тодруулан нийтэлж ирсэн бөгөөд анх бүтэн байхдаа 6750 орчим үсэг зурлагатай байсан нь одоо гэмтэж муудсаар 5000 орчим нь хадгалагдан үлджээ.Уг хөшөөнд, уйгурууд, Түрэг улсыг бутцохиж өөрийн төр улсыг төвхнүүлэн байгуулсан тухай үйл явдлыг тэмдэглэн бичсэн ажээ. 
Бичээсийн дотор, “Өтүкэний орчин тойронд хоёр уулын дунд нутагладаг. Тэдний ус Сэлэнгэ бөлгөө”. “Тэнд улс нь нүүдэллэн агсан” бөгөөд “...арван уйгур есөн огузыг зуун жил захиран ”, ”Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд, табагач нарт даалгалаа би” гэхчлэн гардаг нь эл улсын нутаглан суусан газар орон, тэдний бүрэлдэхүүнд байсан овог аймгийн нэр усыг тэмдэглэн бичсэн түүхэн сурвалж төдийгүй, нүүдэлчдийн утга соёлын үнэт дурсгал болно.
7. Могойн шинэ ус

Говь-Алтай аймаг

1. Ээж хайрхан уул

Ээж хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Цогт, Алтай, Цээл сумдын заагт Монгол Алтайн нуруу ба Говь Алтайн нуруу хооронд оршдог далайн түвшнээс дээш 2274 м өргөгдсөн, Улаанбаатараас 1120 км зайд байх уул юм. 

Хайрханы тогоо: Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Эдгээр 9 тогоо нь ээж уулын зүүн өвөрт, хойноосоо урагш цувраа байдалтай 9 тусдаа байрлах хадан хүнх юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг. Дээрээсээ 1-4 хүртэлх тогоо хэмжээгээрээ бусдаас жижиг бөгөөд диаметр нь 1-3 м орчим. Хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. 4 дэх тогоо нь усгүй болж дотор нь лаг шавар дүүрсэн байх бөгөөд хөрсжин зэгс, хулс ургах болсон. 5-8 дугаар тогоонууд харьцангуй том хэмжээтэй бөгөөд 5-6 метр орчим диаметртэй. Жилийн аль ч улиралд байнга дүүрэн устай байх бөгөөд гүн нь 2-8 хүртэл метр. 9 дэх тогоо бусдаасаа 7-8 метр орчим зайтай орших бөгөөд ус ихтэй жил түүнээс цааш хальсан ус задгайран жижиг булаг үүсгэн хад даган урсдаг. 8–р тогооны төгсгөл хэсэгт хадан дэвсэг дээр тогтсон хөрсөн бүрхэвчинд ургасан томоохон томоохон бургас байдаг. Энэ бургасыг нутгийн ард түмэн эрт үеэс шүтэн хүндлэн дээдэлж, хадаг яндар өлгөн сүслэн залбирч ирсэн. 9 тогооны орчим байгаль сонирхогч, аялагчдын сонирхон үздэг бас нэг зүйл бол “гахайн толгой” хад юм. 

Ламын агуй: Энэ агуйд хүн амьдарч байсан сонирхолтой түүх бий. Нутгийн хүмүүс ламын агуйд ээж уулын лам ижий лам амьдарч байсан хэмээн домоглон ярьдаг. Түүхийн ухааны доктор Д. Очирбат гуай удаан хугацааны турш сурвалжилсаны эцэст Хоовог сайрын торгууд гаралтай Равдан гэгч хүн 1923 оноос эхлэн нэлээн хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ.[баримт хэрэгтэй]

Гүрвэл хад: Ээж хайрхан ууланд хамгийн түмээмэл тохиолдох мөлхөгч бол Замба гүрвэл. Үүнийг нутгийхан замба зараа ч гэж нэрлэдэг. Монгол орны хамгийн том биетэй гүрвэл. Үзээгүй хүмүүс гэнэт хараад айж цочиж болзошгүй. Түүнээс гадна өөр нэг болгоомжлох зүйл бол шар аалз. Энэ аалз шөнө гэрэлд олноор цуглана.Ээж хайрхан уултай холбоотой олон домог яриа байдгийн нэг бол яах аргагүй алмас болно.Ээж хайрхан уулын хойд энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг.

 

 

1. Ээж хайрхан уул

2.Бурхан буудай уул

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг байхаас гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Бурхан буудай ууланд Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал байдаг бөгөөд өвөрмөц содон төрх байдал нь байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн.

2.Бурхан буудай уул

3. Сутай хайрхан

Сутай хайрхан нь Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд талынх нь бөгөөд Су+тау гэсэн түрэг гарлын Устай уул үг гэж тайлбарладаг. Говь-Алтайн Дарви, Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумуудын заагт оршдог.

Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт устай уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ.

Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий.

3. Сутай хайрхан

4.Цагаан голын хадны зураг

Говь-Алтай аймгийн Халиун /Хуучин Наран/ сумын нутаг Цагаан голын зүүн эрэгт олон зуугаар тоологдох хадны зураг бий. Эдгээрийг археологич Ц.Доржсүрэн анх нээн олж судлан, дараа нь Оросын судлаач В.В.Волков, Э.А. Новгородова нар лавшруулан судалжээ. Цагаан гол нь нарийн хавцлаар урсах уулын гол бөгөөд хавцлын ханан хаднуудад цохиж сийлбэрлэсэн зураг ихтэйгээс гадна хажуугийн уулын бэлийн толгир хаднаа хэд хэдэн эгнээ могойн зургийн дүрслэл бий.

Могойн зургийн баруун талд нэгэн том морины дүрс байдаг. Иймэрхүү морьдыг хажуугийн хананд нь ч үзэж болох бөгөөд гурвыг нь бие биетэй нь холбоотой дүрсэлсэн байна. Эл зурагтай хаднаас баруун хойно газар хэвтэх нэгэн чулуунд зурсан могойн зураг ихэд элэгдэж бараг мэдэгдэхгүй болсон.

Хадан хошууны баруун талд янз бүрийн үед холбогдох олон зураг зурагдсаны дотроос нэлээд эрт үеийнх нь гэдсээ татсан байдалтайгаар дүрслэгдсэн морины зураг юм. Цагаан голын хадны зургуудаас олон тооны тамга, нум сум харваж байгаа хүн, урт сүүлтэй морь, эвэртэй юм шиг толгойн гоёлтой хүн, сүүлээ өргөсөн, асар том дугуйрсан эвэртэй амьтны зургууд үлэмж сонирхолтой байгаа.

Жад барьсан хоёр хүнийг том малгайтай, дээл хувцастай, бүстэй, гуталтайгаар зурсан байна. Энд бас эртний тэрэгний зураг ч ажиглагддаг. Тэрэгнүүдийг харин морь мал хөллөөгүй дангаар нь дүрсэлжээ. Тэрэгний тэвш нь хагас дугуй хэлбэртэй, хоёр дугуйны хэгээснүүд нь харилцан адилгүй тоотой байна. Эдгээр зургийг судлаачид Дундад Ази, Кавказ, Скандиновын хойгоос олддог тэрэгний зурагтай адилтгаж үздэг.

4.Цагаан голын хадны зураг

5.Монгол Элс

Говь-Алтай, Завхан аймгийн нутгийг дамнан орших 300 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг. Мөн домогт гардаг олгой хорхой байдаг гэж нутгийнхан үздэг байна. Монгол элсийг хөндлөн гулд туулах оролдлого хийсэн хүмүүс ор сураггүй алга болдог аж.

5.Монгол Элс

6.Хасагт хайрхан уул

Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ. Хасагт Хайрханы ноён оргил Хасагт Богд уул (3578 м), түүний залгаа Дунд Хасагт Хайрхан (3471 м), Зүүн Хасагт Хайрхан (3540 м) байхад Гурван Богдын нурууны Богд (3200 м), Дунд Богд (3522м), Зүүн Богд (3340 м) өндөртэй байна. Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ уулын буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд дархан цаазтай газар болгожээ.

6.Хасагт хайрхан уул

7.Аж богдын нуруу

Аж богдын нуруу нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй.

Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гоньд, тоорой, сухай, заг, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг.

Та бүхэн Аж богдын харуу гээд дуу мэднэ дээ. Тэр дуунд гардаг Аж богдын нуруу гэгч нь Монгол хүн бүрийн заавал очиж үзэх ёстой газруудын нэгээр тооцогддог.

7.Аж богдын нуруу

8.Эрээн нуур

Эрээн нуур: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаасаа элсэн манханаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур бөгөөд Завхан голын усаар тэжээгддэг. Д.т.д 1450.5 метрт оршдог, 4 км.кв талбайтай. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манханы цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, зэгс, бургасанд нь усны шувууд цуглаж орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. Говь-Алтайчууд “Монголын Швейцарь бол Хөвсгөл гэж ярьдаг бол говь нутгийн Швейцар бол Эрээн нуураа хө” хэмээн хошигнодог. Эрээн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон, нуурын ус руу элс нуран орсон ч булингартдаггүй өвөрмөц тогтоцтой ажээ. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манханууд нь нүүгээд байх шиг санагддаг хэрнээ Эрээн нуурын ус тув тунгалагаар мэлмэрч байдаг нь гайхалтай сонин. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн итгэж яддаг гэнэ. Амьд амьтан тогтохын аргагүй аагим халуун хуурай элсэн дунд цэв цэнхэр тунгалаг нуур байна гэхэд итгэхийн аргагүй ертөнц ажээ. Эрээн нуурын эзэн нь хоёр хөөрхөн хүүхэд байдаг хэмээн домоглодог. Өглөө эртийн нарнаар торгон элсний хаяан дээр тоглож байгаад хүний бараа харангуут нуурандаа ус цалгиулан инээсээр ордог гэнэ. Тэр хоёр хүүхдийг харсан хүнд үрийн заяа, аз хийморийн лундаа оршдог хэмээн бэлгэшээнэ

8.Эрээн нуур

9.Шаахар толгой

Говь-Алтай аймгийн Чандмань сум нь Алтайн нурууны төгсгөл Алагийн нурууны ар бэлд далайн түвшнээс дээш 2200 м өндөрт оршдог. Чандмань сумын төвөөс 40-өөд км-н зайд орших Шаахар хэмээх жижиг хадтай толгойн зүүн урд энгэр дэх хад ан амьтан, аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагаар нэн баялаг. Мөн энд эртний түрэг бичгийн дурсгал ч бий. Энд хадны сийлмэл зурагт тохиолддог бүх дүрслэл байх ба онцлон авч үзвэл олноороо ан хийж буй анчдын дүрслэлд бүгд толгойдоо нэгэн адил арагш унжсан малгай өмссөн өөр хувцасгүй байгаа нь цэрэг эрсийг дүрсэлсэн байдалтай. Чоно, ирвэс сүүлээ өргөн харайж ан амьтныг хөөж буйг бодитой дүрсэлжээ. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан сэдэв, агуулгатай цаашид судалгаа хийх дурсгал юм гэдгийг нутгийн хөгшид ярьдаг.

 

9.Шаахар толгой

Говь-Сүмбэр аймаг

1.Чойрын богд уул

Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн Чойр хотоос зүүн урагш далайн түвшнээс дээш 1686 м[1] өргөгдсөн уул юм. Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд, 2011 онд байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна.

Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.

 

1.Чойрын богд уул