card

Хүйсийн найман нуурын аялал

Үргэлжлэх хугацаа: 6 өдөр, 5 шөнө

Аялалын товч

Аялалын нэр: Хүйсийн найман нуурын аялал
Аялалын төрөл: Түүхэн болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх
Насны хязгаар: 10 - 65
Аялалын урт: 5 өдөр 4 шөнө
Аялалын үнэ: 525 000 төгрөг хүн тус бүр
Группын хэмжээ: Багадаа 8, Ихдээ 24
Аялал эхлэх он сар өдрүүд:  +976 88040856, +976 96555509 утасаар лавлана уу.

Аялалын онцлог

Та энэхүү аялалыг сонгосоноор богинохон хугацаанд Хархорин, Эрдэнэ зуу, Хөгнө Тарна зэрэг түүхэн газруудаар аялахаас гадна Хүйсийн найман нуурын хамгийн үзэсгэлэнт нуур болох Ширээт нуур, шурангын гол, Улаанцутгалан, элсэн тасархай зэрэг үзэсгэлэнт газруудаар аялана. Мөн нэг өдөрт хэт хол газар аялахгүй тул та ядрахгүйгээр байгалийн сайханаар яваад ирэх болно.

 

Share хийх

Аялалын маршрут

Улаанбаатар хотод цуглараад Элсэн тасархайн зүг хөдөлнө. Машинаар 4 цаг орчим явна. 

           Элсэн тасархайн тухай. 

Элсэн тасархай нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.

           Хоноглох газар: Майхан             Хоол: Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайгаа уусны дараа Шурангын зүг хүлгийн жолоо зална. Ойролцоогоор  4 цаг явна. 
Уянга сумын төвөөс баруун хойш 25 км зайд үзэсгэлэнт Найман нуур хүрэх замд Шурангын голын эрэг дээр байдаг 28 м өндөр хос тайхар цохио юм. Дээгүүр чулуу давуулсан хүн олон малтай болдог гэсэн домогтой. Цохионы урд талд эртний бичээс байдаг.

             Хоноглох газар: Майхан              Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өглөөний цайгаа уугаад хүйсийн найман нуур / Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур /-ын хамгийн үзэсгэлэнт гэж болох Ширээт нуурыг тольдох аялалаа эхлүүлнэ. Энд байгалын сайхныг биширч, уушигаа дүүртэл цэнгэг агаараар амьсгалж нуурын захаар алхалт хийж  аялалын амтыг мэдрээрэй.

Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн уулсын дунд галт уулын дэлбэрэлт, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар юм. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Эргэн тойрон их тайга бүхий уулстай.

                Хоноглох газар: Майхан                Хоол: Өглөө, Өдөр, Орой

Үзэсгэлэнт ширээт нуурын эрэг дээр өглөөний цайгаа уугаад алдарт Улаан цутгалан буюу Орхоны хүрхрээг зорино. Орхоны хүрхрээ дээр хэсэг зуур саатан, түүний сүрийг биширч дурсгалын зурагаа татуулаад цааш Хөгн Тарны БГЦГ-ыг үзэхээр аялалаа үргэлжлүүлнэ. 

       Хөгнө Тарнын Байгалийн Цогцолбот Газар
Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар.Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс "Хан" хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ. Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэй. Цогцолбрын хамгийн том гол нь Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай. Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын гольдрол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ.

         Хоноглох газар: Майхан             Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өглөөний цай уугаад Улаанбаатар хотруу буцна. Таныг аялалдаа сэтгэл хангалуун байх болно гэдэгт итгэж байна. 

Манайхыг сонгосон танд баярлалаа

Утас: 88040856, 96555509

Аялал захиалах

Та дараах формыг үнэн зөв бөглөж бидний ажилд туслана уу

Аялалын блог

Хүндэт аялагчид та бүхэнд зориулав