card

Great Gobi & Eagle Hunters tour

Duration: 11 days 10 nights

Аялалын товч

Аялалын нэр: Говийн аялал
Аялалын төрөл: Адал явдалт, түүхэн, байгалын
Насны хязгаар: 10 - 65
Аялалын урт: 6 өдөр 5 шөнө
Аялалын үнэ: 950 000 төгрөг
Группын хэмжээ: Багадаа 8, Ихдээ 24
Аялал эхлэх он сар өдрүүд:  +976 88040856, +976 96555509 утасаар лавлана уу.

Аялалын онцлог

Та энэхүү аялалыг сонгосоноор богинохон хугацаанд Хархорин, Эрдэнэ зуу, Хөгнө Тарна зэрэг түүхэн газруудаар аялахаас гадна Хүйсийн найман нуурын хамгийн үзэсгэлэнт нуур болох Ширээт нуур, шурангын гол, Улаанцутгалан, элсэн тасархай зэрэг үзэсгэлэнт газруудаар аялана. Мөн нэг өдөрт хэт хол газар аялахгүй тул та ядрахгүйгээр байгалийн сайханаар яваад ирэх болно.

 

Share хийх

Аялалын маршрут

Улаанбаатар хотод цуглараад. Цагаан суваргаруу хөдөлнө. 5 цаг орчим явна.

          Цагаан суварга

Дундговьд байдаг гадаадын гэлтгүй, дотоодын аялагчдын сэтгэлийг татдаг нэгэн өвөрмөц, үзэсгэлэнтэй байгаль бол Цагаан суварга. Говь нутгийг байтугай Монгол Улсыг дэлхийд гайхуулахаар тийм л үзэсгэлэнтэй энэхүү хайрхан Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг юм.

Энэ бол их говийн үзэсгэлэн шавар ханан хавцал, эрт галавын их далайн эрэг, их говийн үзэсгэлэн төгс суварган цав юм.

Цагаан суварга Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршино.



           Хоноглох газар: Майхан             Хоол: Өдрийн хоол, Оройн хоол

 Ёлын ам нь Алтай нурууны үргэлжлэл болох “Говь гурван сайхан” уулын зүүн сайхан ууланд орших, Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг юм. Энэ үзэсгэлэнт ам нь их эрт, 1965 онд АИХ-ийн тэргүүлэгчдийн 17-р зарлигаар Монгол улсын Дархан цаазат газар болж байсан. 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор Говь гурван сайхан Байгалийн цогцолборт газарт орж хамгаалагдсан юм. Зүүн сайхан уулын хамгийн үзэсгэлэнт газруудын нэг “Ёлын ам” нь зуны аагим халуун өдрүүдэд сэрүү татуулсан уулын горхи, мөсөн хавцал бүхий, аргаль, янгир, ирвэс, шилүүс, саарал чоно гэх мэт ан амьтад мөн жуулчдын илүүтэй сонирхдог хэрмийн бялзуухай, идлэг шонхор, цармын бүргэд, Ооч ёл , алтайн хойлог гэх мэт жигүүртэн шувуудын өлгий нутаг болсон байгалийн үзэсгэлэнт газар юм.



             Хоноглох газар: Майхан              Хоол: Өглөө, Өдөр, Орой

Хонгорын элс нь Өмнөговь аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг элсэн нуруу, манхан, тармаг элс. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогдох юм. Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн Шургуул, Тал гашуун, Адаг гашуун, Талын цүнхэл, Хоохорын тээг, Хун нуурын шал, Харын боом, Шар хулсан зэрэг хиаг, хулс,ширэг, заг, сондуул, хужир бүхий сонин тогтоцтой хонхор хотгор газар юм.

Элсэн манхан нь ёроолоосоо дээд оргил хүртэл 10-195метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг. Үүний тод жишээ нь Хонгорын голын дуут манхан юм. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхэгүүд хийсч сарнин цахилгаанжаад түүний эерэг сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс иинхүү чимээ гардаг байна. Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухам нүдийг хужирласан нутаг юм. 2010 онд Монголын говь нэрээр аймгаа төлөөлөн “Монгол улсын есөн гайхамшиг”-аар тодорсон.


                Хоноглох газар: Майхан                Хоол: Өглөө, Өдөр, Орой

Англи хэл дээрх ном зохиолд Flaming Cliffs («Галт хясаа») гэдэг нэр зонхилдог бөгөөд 1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан энд ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр өгсөн нэр юм. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог. Заг их ургадаг учраас Баянзаг нэрийг авчээ. Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн шавар, Улалзах цонж[1] гэхчлэн нэрлэх нь бий бөгөөд Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэсэн байдаг.

  • Тероподууд
  • Орнитомимозаврууд
  • Тираннозавридууд: Алиорам, Тарбозавр
  • Дромеозавридууд: Велоцираптор, Заурорнитод, Мононихус
  • Теризинозаврууд: Теризинозавр
  • Овирапторууд: Овираптор
  • Гадрозавридууд: Зауролофууд
  • Протоцератопсидууд: Протоцератопсууд

зэрэг үлэг гүрвэлүүдийн араг яс олдсон газар. Өмнө нь палеонтологчид овирапторыг протоцератопс зэрэг бусад үлэг гүрвэлийн өндгийг хулгайлж дардаг байсан хэмээн үздэг байжээ. Баянзагаас олдсон өндгийг протоцераптосынх гэж үзсэн нь үнэн хэрэгтээ овирапторынх байв.

Хонгоглох газар: Майхан                 Хоол: Өглөө, Өдөр, Орой

Бага Газрын Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугыг дүрсэлсэн байх бөгөөд 170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог.

Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Чулуун хадны доогуур хурын ус урсдаг 2 метр орчим голчтой том амтай, эгц доош гүнзгийрсэн энэ агуй 18 метр үргэлжилдэг. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй. Агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Агуйн эргэн тойрон гүйлс ургадаг, хавар зуны цагт цэцэглэсэн байхдаа маш сайхан харагддаг.



 Хоол: Өглөө, Өдөр, 

Аялал захиалах

Та дараах формыг үнэн зөв бөглөж бидний ажилд туслана уу

Аялалын блог

Хүндэт аялагчид та бүхэнд зориулав