card

1. Соёны бүс нутаг

Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил ''Мөнх сарьдаг'' уул юм. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун соён нь Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх ''Мөнх сарьдаг'' уул бөгөөд 3491 метр өндөр.

Д.Нацагдорж гуай Миний нутаг шүлгийнхээ эхний бадагт:

"Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд..." хэмээн шүлэглэсэн байдаг.

1. Соёны бүс нутаг

2. Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.

2. Хөвсгөл нуур

3. Даян дээрхийн агуй

Цагаан Үүр сумын төвөөс зүүн тийш Уяалган багийн нутаг Дээрхийн гол, Үүрийн голын бэлчир, Дээрхийн ам хэмээх газар, Үүрийн голын хойд дэнж 38 км газарт байна.Зүүн талд Гозгор Цахир уул, Буянт уул, хойд талд Дээрхийн голын эх Соёо уул байна. Зүүн талд Дашлин овоо бий. Эрдэнэбулган сумын төв тууриас зүүн тийш 70км-т байна./Өндөр уулын бүсэд/ Хөвсгөл аймаг Даяндээрхийн хүрээ. Урианхайн хязгаарын Уялга харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум , Эрдэнэбулган сумдын нутгийн хилийн зааг Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 38 км орчим газар Дээрхийн гол , Үүрийн гол хоёрын бэлчирийн зүүн хойт талд Дээрхийн хавцлын ам хэмээх газар Үүрийн голын хойт дэнж дээр уг хүрээ оршиж байжээ.

 3. Даян дээрхийн агуй

4. Уушгийн өврийн буган чулуун хөшөө

    Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг. 

 Энд анх 1970-аад оны үед хуучнаар ЗХУ-ын судлаач В.В.Волков, Э.А.Новгородова нар судалгаа хийж, дараагаар нь 1999, 2003-2006 онуудад Монгол-Японы хамтарсан cудалгааны баг хоёр хиргисүүрийг бүх тахилгын байгууламжийн хамт, нэг дөрвөлжин булш, 4, 7, 8-р буган хөшөөний тахилгын байгууламжуудыг, 2013 онд Монгол-Оросын хамтарсан шинжилгээний анги буган хөшөөний тахилгын цогцолборыг өргөн талбайгаар малтан шинжилжээ.

    Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна.  Хөшөөдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөдийн сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Эдгээр хөшөөдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ. Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайнд нь таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ. Бүс нь ханан хээ чимэглэлтэй бөгөөд түүнээс байлдааны зээтүү, чичлүүр хутга, дэгээ, билүү, саадаг зэргийг зүүснээр сийлсэн байна.   

   Уушгийн өврийн буган хөшөөний тахилгын цогцолбороос илэрсэн адууны ясны дээжээр холбогдох он цагийг нь НТӨ 1312-810 он хэмээн тогтоожээ. (Ж.Гантулга) 

4. Уушгийн өврийн буган чулуун хөшөө

5. Улаан толгойн буган чулуун хөшөө

 Аймгийн төвөөс 35 км Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчим нь нилээн хэдэн 1-2 м өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр бөгөөд монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай. Энэхүү буган чулуун хөшөөний дээд талд нар, еёөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлгон цохисон буганы дүрс тод дүрспэгдсэний дээр ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой юм. Монгол оронд 550 гаруй буган хөшөө байдгийн 70 гаруй нь буган чулуун хөшөө Хөвсгөл аймагт байдаг.

5. Улаан толгойн буган чулуун хөшөө

6. Дархадын 13 овоо

  Хатгалаас Улаан-Уул руу явах замд Өлийн халзан даваа байдаг бөгөөд 13 овоотой. Өлийн халзан даваа нь 2110 м-ийн өндөрт оршдог.Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд  дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархдууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл зэргийн үүх  түүхийг хадгалж байгаа.

6. Дархадын 13 овоо

7. Цаатны нутаг

    Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг Тува угсааны монголжсон ойн соёд урианхай нарыг Цаатан гэдэг. Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх юм. Тэд уйгар хэлтэй. Тайгадаа бол өөр хоорондоо уйгараар ярьдаг. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг. 

 

7. Цаатны нутаг

8. Дэглий цагаан уул

Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Дэглий Цагаан уул нь далайн түвшнээс дээш 3978 метр өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Дэглий цагаан уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна.Дэглий цагаан уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхиудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамал амьтны аймагтай.Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авдаг. Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай. Сүүлийн жилүүдэд мөсөн гол нь хайлж татарч байгаа. 1960-аад оны сүүлчээр зургаан уулчин Дэглий цагаан уулын оргилд авиралт хийж яваад нисч амиа алдсан гунигт түүхтэй. Уулын түргэн урсгалт голуудыг олон удаа туулж гарах шаардлагатай, авирах зам маш хүнд уул ажээ. Увсын уулчид сүүлийн жилүүдэд амжилттай авиралтууд хийсээр байна.

8. Дэглий цагаан уул

9. Зураагийн хадны зураг

Зүүнхангай сумын төвөөс 14 км орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг Зураагийн улаан хад гэж нэрлэдэг. Энэхүү таван улаан хадны дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийн улаан зосон зургууд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн. Хаданд эртний хүмүүс маш олон дүрслэл байдаг. Эдгээр хаданд нисэж яваа шувуу мэт дүрс, зөв буруу солбисон дэгрээ тэмдэгнүүд, хавирган сар мэт дүрс, дундаа цэгтэй гурвалжин дүрс, Х үсэг мэт дүрс, олон тооны цэг зураас, дугуй цагираг босоо зурааснууд, янгирын толгой бүхий урт иштэй эдлэл, амьтны арьс дэлгэсэн мэт дүрс, алцайж зогссон хүний дүрс, хоёр гараа унжуулан зогссон хүн зэргийг дүрсэлсэн байна.Энэхүү зураагийн улаан хадны сүг зураг нь Увс аймгийн байгалийн цогцолборт есөн гайхамшигийн нэг болсон эртний түүхийг өөртөө агуулсан УВС нутгийн нэг бахархал юм.

9. Зураагийн хадны зураг